Сумогийн уламжлалт ёслол дохио, тахилгын зан үйл

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Сумогийн уламжлалт ёслол дохио, тахилгын зан үйл

Сумогийн уламжлалт ёслол дохио, тахилгын зан үйлийн талаар товч танилцуулъя.
Барилдаан эхлэхийн урд өдөр уул, лус, газар орны савдаг бурхдын идээний дээжсээр дохионы бурханд өргөл барьж, тахидаг юм.

-Лус савдгийн идээний дээж: далайн байцаа, хатаасан каракатиц загас
-Газар хангай эдээнийн дээж: самар, будаа
-Хоол амтатны дээж: давс
-Ундааны дээж: сархад сакэ түргүүтнийг дохион төвд чандамлан өргөж, булдаг юм байна.
Эхэлж буй барилдаанд бөхчүүд нь хүч ихтэй, мэх даацтай, гэмтэл бэртэлгүй, олз арвин буян дэлгэр байхыг дохион бурхандаа даатгахын ялдамд үзэгч олон эрүүл энх инээд баясалтай аз жаргалтай байхын ерөөлийг даатгадаг гэнэ.
Энэ ёлолд сумогийн холбооны тэргүүлэгч гишүүд, дэвжээний багш, шүүгч засуулчдаас гадна сумо сонирхогч, үзэгчид гэхчлэн хэн ч болов чөлөөтэй оролцдог юм.

НАРЦО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж