“Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлага болно

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлага болно

Дэлхийн яруу найргийн өдөр энэ сарын 22-нд тохиох гэж байна. Эл өдрийг тохиолдуулан “Соёл” яруу найргийн академиас Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярын өдөр “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлагыг зохион байгуулахаар болжээ. “Яруу найргийг тайзнаас биш, дэргэдээс нь анирдахыг хүссэн хүн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй” хэмээн зохион байгуулагчид нь онцолж байв. Яруу найргийн чөлөөт уншлага “Улаан гэр арт галарей”-д эр цэргийн баярын өдөр 15.30 цагт болох гэнэ.   
Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж