
Гэсэн ч Израилийн сонинд бичснээр хэдэн арван палестинчууд болон ФАТХ хөдөлгөөний лиерүүдийн оролцоотойгоор террорист эмэгтэйн нэрийг хотын талбайд өгөх ёслол болсон байна. Мөн Иерихон хотод Далаль аль-Муграбид зорулагдсан дөрөв хоногийн семинарыг нээлээ. “Яффо гүнж” гэж палестинчуудын нэрлэдэг тэр эмэгтэйд зориулсан семинарт 120 хүн оролцож байна.
Аль-Муграби 1978 онд далайгаас Зихрон-Яаковын районд буусан 11 террористыг удирдан хэд хэдэн автобусыг барьцаалан аваад бүх зорчигчдыг нэгэн автобусанд шахан оруулаад Тель-Авив хотын зүг явахдаа замын машин, автобусуудыг буудаж байжээ. Автобусыг хөөн мөргөн дайрах үеэр 37 хүн есөн террористууд тэдний тоонд Аль-Муграби өөрөө амиа алдсан юм. Амьд үлдсэн хоёр террористыг баривчилж байжээ.