“Айвенхоу майнз” компаниас Оюутолгой төслийн ажлын хэсгийнхэнд хариу өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Айвенхоу майнз” компаниас Оюутолгой төслийн ажлын хэсгийнхэнд хариу өгчээ

“Айвенхоу майнз” компаниас Оюутолгой төслийн ажлын хэсгийнхэнд хариу өгчээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар шалтгаанаар буцаасан талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр сонсч, улмаар хөрөнгө оруулагч талыг ажлын 10 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүссэн юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Айвенхоу Майнз компаниас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний шаардсан найман зүйл бүхий асуултад хариу өгсөн байна. Тухайлбал, Оюутолгой орд дахь 45 сая тонн хүдрийн 19 сая тонныг яагаад ашиглах боломжгүй гэж үзэж байна вэ гэсэн асуултад дараах хариулт өгчээ.
Оюутолгой ордын нийт нөөцийг Айвенхоу майнз монголиа инк компаниас 45.032 сая тонн гэж үзсэн бөгөөд энэхүү хайгуулын ажлын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд /2009 оны долдугаар сард/ 25.3 сая тонныг эдийн засгийн “үр ашигтай” хэмээн үзэж, Улсын нөөцөд бүртгэсэн. Техник эдийн засгийн үндэслэл нь Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд бүртгүүлсэн 25.3 сая тонн нөөцийг ашиглах хүрээнд боловсруулагдсан бөгөөд уг нөөцийг 80 орчим жилийн хугацаанд олборлохоор төлөвлөсөн. ТЭЗҮ-д “Тодорхой нөхцөлд ашигтай” гэж ангилагдсан 19.7 сая тонн зэсийг авч үзээгүй бөгөөд энэ материал нь геологийн үнэмшлийн хувьд харьцангуй доогуур төвшинд байгаа учир түүний зэргийг нь дээшлүүлэн олборлолтын төлөвлөгөөнд багтаахын тулд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажлууд хийх шаардлагатай. Энэхүү геологийн нөөцийг бүртгэсэн нөөцөөс хасч тооцоогүй, харин цаашид өрөмдлөг судалгааны ажил хийсний үндсэн дээр ирээдүйд ашиглахаар төлөвлөгдсөн гэжээ.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж