Энэ оны эхний сард Хятадын газрын тосны эрэлт өнгөрсөн оны нэгдүгээр сарынхтай харьцуулбал 28 хувиар нэмэгдсэн байна гэж Олон улсын энергийн агентлаг /ОУЭА/ мэдэгдлээ.
Азид байгаа шинээр гарч ирж байгаа зах зээлүүд газрын тосны 2010 оны эрэлтийг тодорхойлох болно гэж уг байгууллага үзэж байна. Үүний хамт, хөгжингүй улсуудын эрэлт 0.3 хувиар буурах болно гэж ОУЭА таамаглаж байна. ОУЭА-ын тооцоолж байгаагаар 2010 онд газрын тосны дэлхийн хэрэглээ 1.8 хувиар өсөж, өдөрт 86.6 сая баррел болох бололтой.
Өнөөдөр нэг баррел тосны үнэ 83 ам долларт хүрсэн нь хоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Гэхдээ үдээс хойшийн худалдаагаар 80 ам.доллар болж үнэ нь буурсан байна.
Ассошиэтэд Пресс:
Нью-Йорк. 2010.03.15. 15 цаг.