“Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг анх 1934 онд Д.Намдаг дуулалт жүжиг хэлбэрээр найруулан тавьжээ. Харин 1942 онд дуурь болгон шинэчилсэн бөгөөд Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж байжээ. Тус дуурийн энэ сарын 29-нд буюу ирэх бямба гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг энэ удаад удирдаач Н.Туулайхүү удирдан симфони найрал хөгжимчид тоглож, гол дүр Юндэнд баритон-М.Болд, Нансалмаа меццо сопрано-Ш.Наранчимэг, Хоролмаа сопрано-Д.Туяа, Балганд басс -Э.Бумхүү, худалдаачин баритон -Ц.Баттөр, Уртын дууч-Б.Батболд,хуурч-Ц.Мөнхболд, бүүвэйч меццо сопрано -Ц.Ариунаа, ард өвгөн баритон -А.Сайнбаяр, замын тосуул басс, тенор-Ц.Доржсүрэн, Ч.Чинзориг, согтуу ноён басс-Б.Алтанхуяг, Балганы дагуул-Э.Амартүвшин, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, Ц.Доржсүрэн, хатад-Б.Одонтунгалаг, Д.Чулуунгэрэл, Юндэнгийн дагуул-Т.Баярсайхан, М.Даваадорж нар тус тус тоглох юм. Харин тасалбарын хувьд 8000 төгрөг бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын кассаар худалдаалж байгаа аж.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж