Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 16

Гуравдугаар сарын 16-ны баярууд

Лууны баяр. Хятадууд энэ өдөр лууны баяр тэмдэглэдэг. Луу Хятадын үлгэр домогт онцгой байр суурь эзэлдэг ба хятад луу нь  Европын цусанд дуртай, хорон амьтдыг бодвол хүмүүст ээлтэй, зөөлөн амьтад байдаг. Үүнийхээ төлөө хятадууд өөрсдийн луунд дуртай ба баярын өдрийг нь бий болгожээ.

Энэтхэгт Чайра сарын (гурав ба дөрөвдүгээр сар) амвасью (шинийн сар) өдөр Эх болсон бурханд зориулсан хаврын есөн шөнийн Васанта Наваратри гэх баярыг тэмдэглэж эхлэнэ. Үлгэр домгоор Парна-д бүх бурхадын эхийн бэлгэдэл Агуу дагина Дурга есөн өдөр, есөн шөнө мангасуудтай тулалдан тэдний хамгийн хүчирхэг Махишасурааг дийлсэн ажээ. Энэ тухай Маркандей Пурана, Дэвибхагавата Пурана, Чанди Пурана гэх судар номонд өгүүлсэн байгаа. Маркандей Пуранагийн чухал хэсэгт нь цуут Дэви-махатмья (Эх дагина) өгүүлэгддэг ба тэр нь энэ баярын гол шүтээн нь юм.

Вишну бурханы  долоо дахь үеийн дүр домогт хаан Рамын төрсөн өдөр. “Рамаяна” туульсийн баатар нь маш зохистойгоос гадна харьцангуй бодит хүн хаан ба үнэнч хүү.Домгоор Рама үд дунд төрсөн учир Энэтхэгийн Вишну шашны сүмүүдэд  өлгийд нь кокосын самар тавин тахилч лам нь үд дунд Рама төрснийг зарладаг. Энэ өдөр Энэтхэг даяар “Рамаяна” туульсийг уншин Рама нэрийг давтан хэлж байдаг

Үйл явдал

1831 он. Одоогоос 179 жилийн өмнө Виктор Гюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” гэх анхны роман нь хэвлэгдэн гарчээ. Энэ зохиолдоо зохиогч XV зууны үеийн Францын нийслэлийн амьдралыг Нотр-Дам де Пари сүмийн дэвсгэр дээр харуулжээ. Нотр-Дам нь Францын газар зүйн цэгээс гадна оюун санааны төв нь  ба зохиолын баатар нь болсон юм. Виктор Гюго 1830 оны долдугаар сараас 1981 оны нэгдүгээр сар хүртэл бичэхдээ дунд нь хувьсгалын бужигнаанаар хэдэн сар завсарлажээ. Шүүмжлэгч нарын үздгээр энэ роман хуучинсаг  мэт ч орчин үеийнх. Залуу насанд түүнийг унших нь тогтмол нээлт болдог бөгөөд романтик романы жинхэнэ сор гэгддэг. Зохиогч аймшгийн Квазимодо үзэсгэлэн төгөлдөр Эсмеральдо хоёрын эрс тэсээр аймшгийг гайхамшиг болгож чаджээ.

 
1878 он. Энэ өдөр Уильям Бантинг нас баржээ. Тэрээр 1797 онд Англид төрсөн ажил хэрэгч,  буяны албаны мастер байлаа. Тэрээр 60 хүрээд  хэт их өөхөлснөө мэдэн амьдралынхаа хэм хэмжээг өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр эмчийнхээ тусламжтайгаар хоолны дэглэмийг бий болгон амьдралаа өөрчилж чадсан байна. Нүүрс усгүй хүнсний дэглэмийн номыг тэрээр 1864 онд бичсэн ба түүний энэ арга өнөө хүртэл хэрэглэгдэж, маш алдартай болжээ. Өнөөдөр ч түүний нэрийг ихээхэн дурсаж байгаа.

1926 он. Массачусетс мужийн Оберн хотоос холгүй талбайд Америкийн инженер Роберт Годдарт дэлхийд анх удаа шингэн түлшний пуужинг хөөргөсөн байна. Герберт Уэльсийн “Ертөнцүүдийн дайн” романд биширсэн тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг пуужингийн шингэн түлш ба пуужингийн хөдөлгүүрийн онолын математик тооцоонд зориулжээ. Түүний анхны пуужин нь түлшнийхээ хамт таван кг-аас ялимгүй илүү жинтэй байсан ба хоёр секунд хагасын дотор 56 метрийн хөндлөн нислэгийг хийж чадсан аж. Мөн тэрээр тийрэлтэт гранат харвагчийн санааг анхлан гаргасан ба Америкийн анхны “базукууд”-ыг түүний ажилд тулгуурлан хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж