БТСГ-ын дарга Ч.Наранбаатар даамчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга Ч.Наранбаатар даамчидтай уулзлаа

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо болсон зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар Монголын даамны холбооныхонд хандаж, даамын томоохон тэмцээн зохион байгуулах  талаар санал тавьсан ба энэ саналыг  ОУДХ-ны мастер О.Түвшинболд баяртайгаар хүлээн авснаа мэдэгдэв.
Сануулахад, Ичунь хотноо болсон тэмцээнд манай улсын 10 тамирчин оролцсноос ОУДХ-ны мастер Р.Манлай, их мастер Д.Эрдэнэбилэг ОУДХ-ны мастер О.Түвшинболд нар эрэгтэйчүүдээс эхний гурван байр эзэлсэн бол хамгийн бяцхан оролцогч болох 14 настай, Олон улсын дэд мастер М.Нямжаргал эмэгтэйчүүдээс хоёрдугаар байрт шалгарсан юм. ОУХМ О.Түвшинболд хэлэхдээ “М.Нямжаргал  ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх туршлагатай сайн тамирчин. 2007, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ оны арванхоёрдугаар сард Голландад болох Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүнийг медаль авахуулахаар дасгалжуулагчид бид анхаарал тавин ажиллаж байна” гэлээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж