Хүний хөгжлийн мөнгийг картаар олгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хүний хөгжлийн мөнгийг картаар олгоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүний хөгжил сангийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжээ картаар авах үйлчилгээг Хадгаламж банк нэвтрүүлж эхэллээ. Энэ үйлчилгээг авахын тулд иргэний үнэмлэх, холбогдох халамжийн дэвтэртэйгээ Хадгаламж банкны аль ч салбар дээр нэг удаа ирж гэрээ байгуулахад хангалттай.
     
    Та карттай болсноор дараах ач холбогдолтой:
    Банкинд өөрийн нэрийн данстай болно
    Хүний хөгжил сангийн мөнгө орж ирсэн даруйдаа таны карт руу шилжинэ
    Банкин дээр заавал ирэх шаардлагагүйгээр Хүний хөгжил сангийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжээ картандаа авах боломжтой
    Хүүхдийнхээ нэр дээрх мөнгийг өөрийн картаар авч болно
    Та хүссэн үедээ өөрт ойрхон аль ч банкны АТМ, банкны салбараас картнаасаа мөнгөө авч болно
    Картаар Үйлчлэгч Байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой
    Биллинг үйлчилгээнд хамрагдаж, орон сууц, цахилгаан, утасны төлбөр гэх мэт сар бүрийн хэрэглээний төлбөрүүдээ банкин дээр ирэлгүй картнаасаа төлөх

    Урамшуулал:
    Танд үнэ төлбөргүй данс нээж карт олгоно
    Интернэт банкны лавлах эрх үнэгүй олгоно
    Биллинг үйлчилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

    Таны амьдрал улам хялбар боллоо. Хэрэглээний бүх төрлийн төлбөрөө төлөх, халамж, тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгө гэх мэт үйлчилгээг авахын тулд та Карттай байхад л хангалттай. Дэлгэрэнгүй мэдээллийг www.savingsbank.mn сайт, 7011 5566 утсаар лавлана уу.

    Та Хадгаламж банкны БИЛЛИНГ-төлбөр төлөх, Хүний хөгжил сангийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжээ картаар авах үйлчилгээг үнэгүй нэг дор авах боломжтой.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж