Үндэсний спортын наадмын Зохион байгуулах хорооны хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Үндэсний спортын наадмын Зохион байгуулах хорооны хурал болно

Энэ онд орон даяар зохион байгуулж буй Үндэсний спортын IV их наадмын Зохион байгуулах хорооны хурал өнөөдөр 15.00 цагаас Эрүүл мэндийн яаманд болох ажээ.

Орон даяар гурван үе шаттай зохион байгуулах Үндэсний спортын их наадмын эхний тэмцээн, уралдаанууд нийслэлд болон орон нутагт үргэлжилж байгаа бөгөөд наадамд оролцогчид үндэсний бөх, сур харваа /халх сур, буриад сур, урианхай сур/, тэмээн поло, мөсөн шагай, ширээний шагай, шагайн харваа, морин уургач-эмнэлэг булгиулагч гэсэн долоон төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар наадмын заавар, удирдамжид оруулж байгаа зарим нэг шинэ өөрчлөлтийн талаар болон наадмын лого, медаль зэргийн загвар, дизайны талаар ярилцах юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж