Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнөөдөр Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас судалгаа гаргажээ. Уг судалгаагаар Монгол Улс жилд дунжаар 210 мянган тонн мах бэлтгэж байна. Гэхдээ нийт бэлтгэсэн махны дөнгөж долоон хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг аж. Түүнчлэн мал аж ахуйн салбараас жилд 457.4 мянган тонн сүү бэлтгэж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангахаар байна. Таагүй нь бэлтгэсэн сүүний дөнгөж дөрвөн хувийг сүүний үйлдвэрт хүлээн авч боловсруулж байна. Хотын нэг хүний сүүний хэрэглээ хөдөөгийнхөөс дөрөв дахин бага аж.
Ж.ГЭГЭЭ