Дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн агуулга бүхий өргөдөл, гомдол ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг Бага суудлын хуралдаанаараа хэлэлцээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэлээ. Уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг гуравдугаар сарын 24-нд Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлов гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж