Рэппэр Lil Wayne шоронд хоригдсоны дараа цомгийнх нь борлуулалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Рэппэр Lil Wayne шоронд хоригдсоны дараа цомгийнх нь борлуулалт өсчээ

Рэппэр Lil Wayne шоронд хоригдсоны дараа цомгийнх нь борлуулалт өсчээ
Хар арьстан рэппэрүүд хэрэг төвөгт орооцолдохгүй байна гэдэг өдрийн од шиг үзэгдэл. Үүний нэг жишээ Грэммийн “Шилдэг цомогийн шагналтан”, рэппэр Lil Wayna бараг нэг жилийн хорих ял авлаа. Тэрбээр шүүх хурлыг гурван удаа хойшлуулж, хэргийг нааштайгаар шийдэхийг хүссэн ч хэрэг түүний хүссэнээр болсонгүй. Хэдэн арван жилийн турш хип хопын ертөнцөд өөрийн гэсэн хувьсалыг хийж чадсан, зогсошгүй хөдлөх хүч хэмээх хочийг аваад байсан алдарт рэппэр маань уран бүтээлийн ажлаа бараг 12 сар зогсоохоор боллоо. Түүнийг хүмүүс Lil Wayne гэдэг нэрээр мэдэх боловч түүнийг Dwayne Micheal Carter гэдэг ажээ. Гуравдугаар сарын 8-ны өдөр тэрбээр Manhattan-ы шүүхийн тэнхимд гарандаа гавтай үзэгдсэн ч шүүх хурлын дараа түүнийг шорон руу илгээжээ. 2007 онд аялан тоглолтоо хийн тойрон аялж байх үедээ автобусандаа цэнэглэсэн гар буутай явсан ба мөн оны аравдугаар сард хэргээ хүлээсэн байна. Рэппэр Lil Wayne-ийг шоронд хоригдсоны дараа түүний цомгийн борлуулалт асар хурдан өсч АНУ-ын Billboard-ын жагсаалтын “Шилдэг цомог”-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Хип хоп болон R&B төрөлд Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байгаа.

10 дууны жагсаалтад :

1. Robin Thicke-Sex Therapy
2. Timbaland featuring Drake-Say something
3. Melanie Fiona-It kills me
4. Mary J. Blige- I am
5. Trey songz featuring Fabolous- Say Aah
6. Alicia Keys- Try Sleeping with a broken heart
7.  Ludacris- How long
8. Usher featuring Plies-Het daddy (Daddy’s home)
9. Monica- Everything to me
10.Trey Songz-Neighbors knows my name нар орсон байна.

Э.АЗ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж