Гэр орон доторх уур амьсгал бол хүнийг гэрсэг байхад нөлөөлдөг бичигдээгүй хууль. Гэртээ байсан байгаагүй ч үнэр тавилга, чимэглэлтэй адил чухал зүйл. Тэгвэл гэр орон тааламжтай сайхан үнэртэй байхад юу нөлөөлдөг вэ? Үргэлж цэвэр бас таатай уур амьсгал бүрдүүлэгч үнэрийн талаар та уншаарай.
Үнэр хаанаас гараад байна вэ?
Хөгц, хөлс, тэжээвэр амьтан, хоол хүнс, агаар муутай орчин, тамхи, хуучин хивс, ханын зураг зэрэг үнэр холилдоод эцэстээ тэр гэхийн тэмдэггүй муухай үнэртдэг. Хаанаас гарч байгааг нь мэдэхийн тулд юуны үнэр гэдгийг нь олж мэд. Заримдаа гэрийн эзэд тэр үнэрт дасаж, мэдрэхээ больсон байдаг. Тиймээс өөр хүнээс зөвлөгөө ав.
Муухай үнэрээс хэрхэн салах вэ?
Хэрэв та муухай үнэр хаанаас гараад байгааг мэдсэн бол доорх зөвлөгөөг дага. Хөгцний үнэрийг хэрхэн арилгах вэ? Хэрэв хөгц хуучин байшингийн ханын будаг, цаас, шалнаас үнэртэж байгаа бол бүгдийг нь өөрчлөхөөс өөр аргагүй. Хэрэв хуучин тавилганаас үнэртэй байвал хөгцний үнэр арилгагч хэрэглэ. Хөгцний үнэр хамгийн удаан арилдаг нь бөгөөд байшингаас бүхэлдээ үнэртдэг.
Тэжээвэр амьтан: Ийм үнэр ихэвчлэн амьтны нойтон үс, тавилга хивсэн дээрх ялгадаснаас үнэртдэг. Хивс дрожоо уурын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэж, тэжээвэр амьтнаа соёлтой байлгаж сурга.
Хоол, хүнсний үнэр: Хоолны үнэр бол үнэрийн гол эх үүсвэр. Гэхдээ та хоол хийх зуршлаа өөрчлөх хэрэггүй. Хамгийн гол нь гал тогоогоо байнга цэвэр цэмцгэр байлга. Хоол хийж байх үедээ агаар шүүгчээ ажиллуулахаа бүү мартаарай. Хогын саваа дүүрэхийг хүлээлгүй дор нь гаргаж хаяж бай. Мөн цэвэрлэгээ хийснийхээ дараа шинэхэн нимбэгийг зүсч хоолны ширээн дээрээ тавьж байгаарай.
Тамхины үнэр, агаар муу өрөө: Агааржуулагчаа байнга сольж, зааврынх нь дагуу хэрэглэ. Бас гэрт чинь тамхи татахыг хэнд ч зөвшөөрөх хэрэггүй. Хогийн саванд хаясан тамхины иш, үнсний үнэр тэр дороо арилах нь ховор.
Хэрэв та элдэв муухай үнэр таригчаас салсан бол одоо сайхан үнэр гаргах тухай бод. Хэрэв муухай үнэр бохироос үүдэлтэй бол цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэ. Харин гэрээ цэвэрлэсний дараа сайхан үнэртэй лаа асааж, өөрийн дуртай үнэртэнг хувцас, цагаан хэрэглэлдээ түрх. Үнэр бол танай гэрийн интерьерийн нэг хэсэг гэдгийг бүү мартаарай.