Боксчид “China open”-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Боксчид “China open”-д өрсөлдөж байна

Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн гурван тамирчид БНХАУ-д болж буй “China open” олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Анх тус тэмцээнд оролцох урилгыг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, боксын ОУХМ З.Энхзориг нарт ирүүлсэн юм. Гэтэл Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ нар бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон тул Э.Идэрхүү /54 кг/, З.Энхзориг /60 кг/, С.Шинэбаяр /75 кг/  нарыг явуулахаар шийдсэн юм.
Нийт 25 орны 150 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзэж буй “China open” тэмцээн Гуанжоу мужийн Гүй Янь хотод болж байгаа. Өчигдөр болсон эхний өдрийн тоглолтод З.Энхзориг, Э.Идэрхүү нар өрсөлдөж, анхны ялалтаа аваад байна. Тэмцээн энэ сарын 11-нд өндөрлөнө.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж