Америкийн гар утасны компаниуд интернетийн хязгааргүй хэрэглээний үнэд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Америкийн гар утасны компаниуд интернетийн хязгааргүй хэрэглээний үнэд өөрчлөлт оруулна

Wall Street сэтгүүлд мэдээлснээр
Америкийн гар утасны томоохон операторын нэг Verizon Wireless удахгүй
2010 онд Америкийн зарим хэсэгт нэвтрүүлж эхлэх дөрөв дэх үеийн LTE 
сүлжээг ашиглаж эхэлсний дараа гар утасны хязгааргүй интернет
хэрэглэгчдийн үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Verizon Wireless
компанийн технологийн хэлтсийн захирал Энтони Мелоун: "Интернетийг
хэрэглэсэн хэмжээнээс нь хамааран үнээ тогтоох бодлого баримтлана" гэж
мэдэгджээ. Америкт цар хүрээгээрээ хоёрт ордог AT&T компани ч мөн
ийм бодолтой байгаагаа гуравдугаар сарын эхээр мэдээлж байсан билээ. Тус
компанийн гүйцэтгэх захирал Ренделл Стивенсон гар утасны интернет их 
хэрэглэдэг хүмүүс илүү төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Хэрэв интернетийн
LTE стандартын сүлжээнүүдийг хэрэглэж эхэлбэл одоо байгаа гар утасны 3G
сүлжээтэй харьцуулшгүй өндөр хурдтай болно. Тиймээс дээрх компаниуд
дөрөв дэх үеийн сүлжээг нэвтрүүлснээр гар утсаар интернет ашиглагчдын
тоо ихсэнэ гэж үзэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр худалдаанд гарах
болсон Ipad-ийн багцанд AT&T компани интернет хэрэглэгчдэд 250
мегабайтад 15 доллар, хязгааргүй хэрэглээнд 30 долларын хоёр төрлийн
үнийн санал тавьж байгаа ажээ. Цаашдаа ч хэд хэдэн нэмэлт багцууд бий
болгоно гэж тооцоолж байна.
                                                                                                                             
Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж