Хувьцааг хэрхэн эзэмшүүлэх талаар сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хувьцааг хэрхэн эзэмшүүлэх талаар сургалт явуулна

Монголын Хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын ОУХА-ийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл хамтран эдийн засгийн сэтгүүлчдэд зориулж зохион байгуулдаг ээлжит сургалтыг “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-нийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгж бүрт эзэмшүүлэхтэй холбоотой цогц асуудлаар ирэх баасан гарагт хийхээр болжээ. “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК байгуулагдаж, хувьцааг нь иргэн, аж ахуйн нэгж бүрт эзэмшүүлэх үйл явцыг хэрхэн зохион байгуулахыг шийдэж буй энэ цаг үед асуудлыг хэт улс төржүүлэх, таамаглал, цуу яриа өрнөж болзошгүй байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байна.Тиймээс энэ удаагийн сургалтаар “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-нийн хувьцааг арилжаалах бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа, түүнд ТӨХ яаж оролцож буй, парламент, Засгийн газраас баримталж буй бодлого, эрх зүйн баримт бичгийн үзэл баримтлал ямар байгааг мэдээлэх юм. Түүнчлэн “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-нийн үнэт цаасны бүртгэл, тэр тусмаа нийт иргэдэд эзэмшүүлэх хувьцааны бүртгэл яаж явагдах, үнэт цаас гаргахад Монголын хөрөнгийн биржийн оролцоо, хувь нэмэр, Лондонгийн хөрөнгийн биржтэй яаж хамтрахыг хэлэлцэж, хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үйл явцыг нарийвчлан тодруулах боломжийг сэтгүүлчдэд олгохоороо энэ удаагийн сургалт онцлог ажээ. Сургалтад Тєрийн Ємчийн Хороо, “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс МГЛ” компани, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-нийн мэргэжилнүүд оролцож мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж