“Атрын гурав дахь аян”-ыг 2011 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрөөр үргэлжлүүлэхээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй дэвшилт технологи нэвтрүүлэх, нутагшуулах замаар газар тариалангийн салбарт эрчимжүүлж, эрүүл, баталгаатай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатай, дэлхийн зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөхүйц хэмжээний салбар болгон хөгжүүлэх чиглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн ямнаас барьж ажиллах гэнэ. Хүнсний баталгаат байдлыг хангахад хүнсний боловсруулах үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хөрөнгө, санхүү, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх замаар дэмжих бололтой. Үйлдвэрлэл, үйлчилгээнд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн баталгааг хангахад чиглэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх талаар хэд хэдэн жижиг төслүүдийг хэрэгжүүлэх аж.
Ж.ГЭГЭЭ