Хитийг гэмтэл бэртэл зовоож байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хитийг гэмтэл бэртэл зовоож байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Их гурвал”-н амжилт, азгүйтэл үргэлжилсээр л байна. Хитийн 3 шилдэг нь ойрын өдрүүдэд бүгд л гэмтэл бэртэл, эрүүл мэндийн таагүй байдалтай байгаа. Багийн ахлагч Дуэйн Вэйд өнөөдрийн бэлтгэлд хамгаалалтын нүдний шилтэй оролцсон байна. Түүний тархиар хадгуулж өвдөөд байгаа учраас шил зүүсэн гэнэ. Хитийн дасгалжуулагч Эрик Споелстра түүнийг зүгээр байгаа, тиймээс ч бэлтгэлдээ оролцлоо гэжээ. “Цахилгаан” хочтой хамгаалагчийн маань нүд гэрэлд хэт мэдрэмтгий гэнэ. Нүд хэт мэдрэмтгий байх нь тархиар хатгуулах гол шалтгаануудын нэг аж.

    Вэйдээс гадна Крис Бош 2 дахь долоо хоногтоо шагайны гэмтлийн улмаас талбайд гараагүй байна. Баасан гарагт Нью Йоркын эсрэг хийх тоглолтонд хүчний довтлогч маань орох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Майамигийн бас нэгэн шинэ тоглогч нь тоглохгүй байгаа нь Эдди Хаус аж. Тэрээр мөн л шагайны гэмтэлтэй байгаа.

    Улирлын тоглолт талаас өнгөрөөд байгаа энэ үед Хит бүсийнхээ дээгүүр байранд явж байгаа ч, жинхэнэ төрхөө таниулах ёстой плэй оффын үеэр тоглогчид нь одоогийн байдал хэвээр байвал тэднээс ихийг хүлээх хэрэггүй биз ээ.

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж