13 буюу өчигдөр орой Оросын хүнд жингийн боксчин Александр Поветкин болон Мексикийн боксчин Хавьер
Мор нарын дунд болсон тулаан Оросын тамирчны ялалтаар өндөрлөв. Уг тулаан Поветкины хүсч байснаар болж тоглолтын эхний мөчөөс эхлэн санаачлагыг гартаа авч тогложээ. Эхний раундын дунд
хэсэгт Мексик залуу нокдаунд орсон байна. Хоёрдугаар раундад энэ байдал мөн давтагдлаа. Гэвч тулааны төгсгөл тавдугаар раундад боллоо. Поветкин
зүүн хажуугаас цохисноор Мор унасны дараа шүүгч тоглолтыг зогсоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Поветкин мэргэжлийн
рингэнд 19 хожилтой болов. Үүний 14-т нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авчээ. Харин Мексикийн
тамирчны хувьд энэ нь зургаа дахь ялагдал болов. Тэр 22 хожлоос 18 удаа нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авч байсан ажээ. IBF-ийн холбоо
Поветкиныг дэлхийн аваргын төлөө өрсөлдөх тамирчдын нэрсийн жагсаалтад оруулжээ.
Одоогоор тус холбооны дэлхийн аваргын цомыг Украины тамирчин Владимир
Кличко эзэмшиж байгаа юм. Хэрэв Поветкин энэ хэвээрээ байвал 2010 оны намар
гэхэд Кличкотой тулалдах боломж гарна.
Л.Золбаяр