Марк ван Боммэлийн араас Милан

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Марк ван Боммэлийн араас Милан

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урьд урьдын жилүүдийг бодвол нутгийнхаа лигт сайн тоглож, энэ жил “Интэр”-н дээр гишгэх зорилготой байгаа “АС Милан” Марк ван Боммэлийн араас шаргуу хөөцөлдсөөр байна. Недэрланд хагас маань Германы алдарт Байерн Мюнхэн багийн ахлагчийн туузыг эзэмшдэг билээ. Тиймээс ч баг нь Миланы багийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй аж. “Россонэри”-н гүйцэтгэх захирал Адриано Галлианиг төлөөлөн Арьедо Брайда ван Боммэлийг авахын тулд багийн нэг тоглогч дээрээ мөнгө нэмэн төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ хэн гэдэг нь тодорхойгүй байна.

    Энэ жил 33 настай хагас хамгаалагчийг Милан, багтаа хамгийн сайн тохирох тоглогч гэж бодож байгаа учраас энэ удан хугацааны турш чаргууцалдсаар байгаа юм. Мөн тэд саяхан ван Боммэлийн нутгийн Аякс багаас Урби Эмануэлсоныг багтаа элсүүлээд байгаа билээ. Марк ван Боммэлийг “Хар улаан” өмсгөлтэй болгоход Миланд 7 хоногийн хугацаа байгаа. Магадгүй шинэ санал нь Германы “Гигант”-д таалагдах ч юм билүү.

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж