Аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын хороодын сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын хороодын сонгууль болж байна

Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намны хорооны ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Намын удирдлагаас өгсөн хуваарийн дагуу аймаг, дүүргийн намын хороодын ротаци буюу ээлжит сонгуулийг энэ сарын 14-ны дотор явуулж дуусгах ёстой. Харин 20-21-ны өдрүүдэд намын хорооны хурлуудыг хуралдуулж, шинээр сонгогдсон гишүүдийг батлах бөгөөд 25-наас хойш ҮЗХ-ны ротацийг явуулах юм байна. Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн намын хороод хуралдаж, ээлжит сонгуулиа явуулж байна. Дүүргүүдийн намын хороод дүүргийн ИТХ-ын гишүүдийн тооноос гурав дахин их тооны гишүүдтэй. Тэдний гуравны нэг нь ротацид орж, дахин сонгогддог. Татвараа төлөөгүй, төрийн албанд орсон болон өөрийн хүсэлтээр намын хорооны гишүүний сонгуульт ажлаа өгч байгаа зэрэг үндэслэлээр дээрх гуравны нэгийг ротацид оруулдаг дүрэмтэй. Шинээр сонгогдох гишүүдийг намын үүрүүдээс сонгож, дүүргийн намын хороонд өрсөлдүүлдэг. Дүүргийн намын хороодын дотоод сонгууль өнөө өглөө 09.00 цагт эхэлсэн. Орой 20.00 цаг хүртэл санал хураалтын ажил үргэлжилж, үүний дараа тооллогын комисс дүнгээ гаргах юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж