Кийс энэ үйлдлээ шууд цацагдсныг мэдмэгцээ Мэйссигээс уучлал хүссэн гэнэ. “Скай Спортс”-н захирал Барни Франсис “Би алдаа гаргасан Ричард Кийс, Энди Грэй 2-тоо шууд уулзсан. Бидний ажил, байгууллагын маань зорилго, бизнест тэдний үйлдэл үл нийцнэ. Мөн үзэгчдээ хүндлээгүй буруу үйлдэл хийсэн” гэсэн байна. Өөрийг нь буруутгасан сэтгүүлчдийн үйлдэлд Мэйсси өөрийн үзэл бодлоо ч илэрхийлжээ. Мөн Английн шигшээ багийн ахлагч Рио Фэрдинанд ч өөрийн бодлоо Твиттер хуудсандаа хуваалцсан байна.
Фэрдинанд “Эмэгтэй шүүгч хөлбөмбөгт байх ёстой гэж боддог. Адилхан л хүн учраас тэд чадах нь ойлгомжтой” , мөн Молинью цэнгэлдэхэд орсон эхний гоолын талаар “Ливэрпүүл Вүлвэсийн тоглолтын эхний гоолын шийдвэрийг эмэгтэй шүүгч гаргасан. Гайхалтай шийдвэр. Үнэхээр ухаалаг. Тиймээс тэд эрэгтэй шүүгч нартай адил гэдэгт эргэлзээд хэрэггүй” гэсэн байна. Английн хөлбөмбөгийн холбоо энэ шуугианыг намжаахын тулд “Манай шүүгчдийн дунд эрэгтэй эмэгтэй холилдсон хүмүүс ажилладаг. Бүгд л шигшигдсэн шилдгүүд. Бидэнд эмэгтэй шилдэг шүүгч нар байгаа нь бахархалтай хэрэг” гэсэн мэдэгдлийг хийжээ. Энэ бүх шуугианыг эхлүүлсэн Грэй, Кийс нарт байгууллага болон холбооны зүгээс ямар нэг шийтгэл өгөөгүй байна.