Хятадуудыг салхи татуулан Лондон хүргэх болно. Хятадууд Лондоноос Бээжин хүртэл хоёрхон хоног явах хурдтай төмөр замыг барих эрмэлзэлтэй. Түүний ихэнх нь Оросоор дайран өнгөрнө. Шүүмлэгч нар түүнийг барихад техникийн талаас хүндрэлтэйгээс гадна цагаачдын урсгалыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Харин хятадууд нисэхээс айдаг хүмүүсийн сэтгэлд уг тээвэр нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо хятад инженерүүд ажиллаж байгаа өндөр хурдтай төмөр замын төслийнхөө тусламжтайгаар Европ Азийг холбоно хэмээнэ Бээжин
найдаж байна. Тэдний бодож байгаагаар цагт 320 км замыг туулах галт тэрэг шинэ замаар зорчих юм. Харьцуулахад Оросын мандаад байгаа “Сапсан” гэх галт тэрэгний хурд нь 250 км/цаг юм. Энэ шинэ замын эхлэх цэг нь Лондон ба төгсгөлийн цэг Бээжинд зорчигчид нь дөнгөж хоёр хоногийн дараа хүрсэн байх юм. “Галт тэрэг нисэх онгоц шиг хурдан байгаасай гэж бид эрмэлзэж байна” хэмээн Британийн Daily Telegraph сонинд ярихдаа уг төслийг зохиогчдын нэг, Хятадын Шинжлэх ухааны академийн өндөр хурдтай төмөр замын төслийн ахлах зөвлөх Ван Мэншу хэлсэн байна. Төслийг бүтээгчид 2020 он гэхэд байгуулалтын ажлаа дуусгасан байхаар төлөвлөжээ. Бүр болохгүй юм аа гэхэд 10 биш 15 жилийн дотор амжуулна гэж Ван онцоллоо.
Өрсөлдөгч
Ван Мэншугийн танилцуулснаар шинэ төмөр замын урт нь 8,2 мянган км байх бөгөөд тэр нь дэлхийн хамгийн урт Транссибирийн 9,3 мянган км-аас бага юм. Трансиб нь Москваг зүүн Сибирь ба Алс Дорнодын аж үйлдвэрийн хотуудтай холбодог. Мөн Европт (Санкт-Петербург, Калининград, Новороссийск) гарах гарц нь юм.
Европ Ази ойртоно
Лондон ба Бээжинг холбох төмөр зам нь хятад инженүүдийн бодож байгаа үндсэн гол шугам нь болно. Британийн арлаас галт тэрэг Ла-Маншийн хоолой дээгүүр тавьсан гүүрээр Евроазид очих юм байна. Цаашлаад зорчигчид Парис, Берлин, Варшав, Киев хотуудаар дайраад Оросын нутагт орон Санкт-Петербург-Москвагаар дамжин Казахстаны Астана хүрээд тэндээс Алс-Дорнодын Хаваровск хүрнэ. Хабаровскаас Бээжинд очих юм.
Хятадын барихаар бодож байгаа шинэ замаар зорчигчид Парисаар дайран өнгөрнө…
Үндсэн шугамнаас хоёр нэмэлт зам салаалах гэнэ. Эхнийх болох хойд шугам Оросыг Германтай холбон Европын төмөр замын системд нийлнэ. Хоёр дахь нь Зүүн өмнөд Азийг чиглэн Туркмен, Иран, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Камбож, Бирм, Малайз, Сингапурын нутгаар өнгөрөх юм байна. Өнөөдөр Хятад ба Зүүн өмнөд Азийг өнгөрсөн зууны эхээр байгуулагдсан цорын ганц төмөр зам холбодог.
Зайгаар рельсийн төлбөрийг хийнэ
Шинэ төмөр замд өөрийн давуу тал бий. Нэгдүгээрт тэр нь хүмүүсийг дэлхийн нэг хэсгээс нөгөөд хурдан хүргэнэ. Мөн өндөр хурдын замаар түүхий эд зөөн наймаалцах болно гэж тооцоолж байна. Эцэст нь нисэхийн айдастай хүмүүс (аэрофобууд) хурдан тээвэртэй болсондоо баярлах нь ойлгомжтой.
Төслийг дэмжигчид ч гараад ирсэн байна. Шинэ замын санаачлага Хятадынх, бид бусад орнууд тухайлбал, технологитой гэхдээ санхүүжилтийн асуудалтай Энэтхэг Бээжинд хандсан гэж Ван ярьж байна. Хариуд нь Хятад уг төслийг сонирхож байгаа хангамж сайтай орнуудад хандан Бирмд барьж байгаа төмөр замын салаанд хөрөнгө оруулж, тус орны гол баялгийн нэг литий гэдэг металлаар (энэ металл аккумуляторын зайд өргөн хэрэглэгддэг) тооцоо хийх санал тавьжээ.
… Санкт-Петербургийг дэргэдүүр…
Төмөр замын маршрутыг бүрэн шийдээгүй бөгөөд зарим өөрчлөлт орж болохыг Ван хэлэв. Төмөр зам дайран гарах 17 улстай Хятад одоо хэлэлцээр хийж байгаа гэж тэр хэлэхдээ ганц ч орныг нэрлэсэнгүй. Гэтэл РЖД (Оросын төмөр зам) Европ руу тавих Хятадын төмөр замын төслийн талаар мэдээгүй байгаа ажээ. РЖД-гийн төлөөлөгч хятадууд Оросын эрх баригчидтай зөвшөлцөлгүйгээр тус орны нутаг дэвсгэрт төмөр зам барихгүй гэсэн байна. Хятадууд одоо улс орон дотроо өндөр хурдтай төмөр замын сүлжээг хөгжүүлж байна. Жишээлбэл, Гонконг-Гуанчжоугийн (2 цаг) замд хурдан галт тэрэг яваад эхэлсэн байгаа, 2012 онд Гонконг-Бээжингийн чиглэлийн хурдын зам ашиглалтад орон одоо замд зарцуулж байгаа Шанхай-Гонконгийн чиглэлийн 18 цагийг 8-10 цаг болгоно. Бээжин-Шанхайн хооронд хурдан галт тэрэг таван цаг явах юм.
… Хабаровскаар өнгөрөөд Бээжин рүү Хятадын их санааг шүүмжлэгчид байгаа
Энэ бүгдийн зэрэгцээ Хятадын их санааг шүүмжлэгчид олширч байна. Нэг хэсэг хүмүүс уг төслийг хэрэгжүүлэхэд техникийн хүнрэлтэй гэв. Хятадад дотооддоо төмөр замын шинэ бүтцийг хийж байгаа. Бусад орнууд түүнийг нь авах эсэх нь ойлгомжгүй. Мөн шинэ төмөр зам хойд зүг рүү урсах цагаачдын асуудлыг ихэсгэнэ гэж нөгөө хэсэг нь шүүмжилж байна. Одоо хүн ам шигүү энэ орны нэг сая хүн Сибирьт суурьшжээ.
Бас нэг асуудал нь виз болох ёстой. Ийм олон орноор дайрах нэг хүнд нэвтрэн өнгөрөх виз гэхэд л хэд хэрэгтэй болох вэ? Гэхдээ Хятад энэ асуудлаар сэтгэл өөдрөг байгаа. Тэд 10 жилийн дараа Азийн нутагт визийн хязгаарлалт байхгүй болно гэж үзэж байгаа юм.
Диван дээрх Трансиб
РЖД ба Google хоёр Транссибирийн замаар явах галт тэрэгний цонхоор авсан 150 цагийн видео бичлэгийг гаргажээ. Хамгийн үзэсгэлэнтэй газрууд ба Оросын 90 хотоор тивийн хагасыг цагийн бүсийн долоог нь дамжин өнгөрөх уг бичлэгийг диван дээрээсээ 150 цагийн турш харах боломжтой болов.
Эх сурвалж: smh.com.au