Jessica Biel-ийн дараагийн зорилго-Эверестэд гарах

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Jessica Biel-ийн дараагийн зорилго-Эверестэд гарах

Африк тивийн ноён оргил Kilimanjaro-д гарсан Холливудын уулчин бүсгүй Jessica Biel дараагийн удаа дэлхийн дээвэр Эверестэд авирахаар төлөвлөж байна. 28 настай Jessica Biel өнгөрсөн нэгдүгээр сард хэсэг нөхдийн хамт дэлхийн цэвэр усны нөөцийг хайрлан хамгаалах уриатайгаар Килиманжаро оргилд гарч, “Summit on the Summit” гэх 90 минутын баримтат кино хийсэн билээ. Уг киноны нээлтийн үеэр Jessica “Би Эверестийн үндсэн бааз хүртэл авирахыг хүсч байна” гэж “Usmagazine”-д ярьсан байна. Тэрбээр Эверестийн үндсэн бааз хүртэл авирах нь Килиманжаро оргилд гарахаас нэг их хэцүү биш гэж бодож байгаа гэнэ. Учир нь Эверестийн үндсэн бааз хүртэлх өндөр Килиманжаро оргилоос 2000 feet-ээр бага аж. Ууланд авирсан тухайгаа Jessica “Хамгийн хэцүү нь бие махбодын шалгуур байгаагүй. Ерөөсөө л оюун ухаан, сэтгэл санааны сорилт санагдсан” гэж ярьсан байна.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж