Төв аймгийнхан тусламжийн барааг хүлээн авсан байна

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхан тусламжийн барааг хүлээн авсан байна

Улсын хэмжээнд хамгийн олон сумтай Төв аймаг
тусламжийн бараа, өвс, тэжээлээ хүлээн авсан байна. Монгол Улсын Шадар
сайд М.Энхболд энэ сарын 12-ны өдөр тус аймагт ажиллахдаа тусламжийн
барааг хүлээлгэн өгчээ.

    ОХУ,
БНХАУ, БНТУ-аас  манай улсад  нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ
бүхий 155 тэвш өвс тэжээл, шатах тослох материал, дулаан хувцас,
хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээсэн. Тус тусламжийн түрүүч
болох 24 нэр төрлийн 153 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн бараа Төв
аймгийнханд очсон нь энэ аж.

  
 Тусламжийг хэрэгцээтэй газарт нь түргэн шуурхай хүргэхийг орон нутгийн
удирдлагуудад Шадар сайд М.Энхболд даалгасан байна. Алсын сумдад өвс,
тэжээл, тусламж хүргэхэд хүндрэл учирч байгаа учир Батлан хамгаалах
яамнаас туулах чадвар сайтай автомашиныг Төв аймагт хүлээлгэн өгчээ.

Үүний
өмнөхөн Шадар сайд М.Энхболд Төв аймагт ажиллахдаа өөрийн санаачлан
байгуулсан “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагын шугамаар Зуунмод
хотын баг  тус бүрт 200 боодол өвс, 2 тонн хүчит тэжээл буюу нийт 800
боодол өвс, 8 тонн хүчит тэжээл хүлээлгэн өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж