НҮБ-ын байнгын төлөөлөгч итгэмжлэх захидал гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

НҮБ-ын байнгын төлөөлөгч итгэмжлэх захидал гардуулжээ

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/-ын Бээжин дэх Төлөөлөгчийн
газрын Монголын асуудлыг хариуцсан байнгын төлөөлөгч ноён Эдвард Кларенс-Смит өнөөдөр
Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт итгэмжлэх захидлаа гардуулсан байна.

Хоёр талын харилцаа шинэ жаранд шилжин орж буй үед dайнгын төлөөлөгчөөр ажиллах
хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг ногдсонд баяртай байгаагаа Эдвард Кларенс-Смит
илэрхийлжээ.  Монгол, ЮНИДО-гийн харилцаа,
хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг бүрэн дүүрэн ашиглан хүч чармайлтаа
дайчилж ажиллахаа илэрхийлж ЮНИДО-гийн Ерөнхий захирал Кандэ К.Юмкеллагаас Гадаад
харилцааны сайдад илгээсэн мэндчилгээг дэд сайд Б.Болорт уламжилжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ долоо хоногт ЮНИДО-д хийсэн ажлын айлчлалын
үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа уулзалтад оролцогсод илэрхийлсэн байна. Айлчлалын
дүнд Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогын судалгааг хийж дуусгах, Монгол Улс,
ЮНИДО-гийн хооронд 2006 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын
чухлыг мөн тэмдэглэжээ.   
Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлж нутагшуулах
чиглэлээр ЮНИДО туслалцаа үзүүлэхээр болсонд баяртай байгаагаа дэд сайд Б.Болор
илэрхийлсэн байна.

                                                                                   

            Д.ЦЭЦЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж