Хятадын банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээ ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хятадын банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээ ихэсчээ

БНХАУ-ын Төв банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр бодлогын хүүгээ нэмээд байсан бол энэ сарын 20-ны өдрөөс банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 50 суурь нэгжээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Эдгээр алхмууд БНХАУ-ын удирдлагуудын санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол эдийн засгийн “хэт халалт”-аас үүдэх инфляцийн төвшин болоод байгааг нотоллоо. Ийнхүү БНХАУ-ын томоохон банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээ 19 хувьд хүрснээр нийт 360 тэрбум юань ажээ. Энэ нь ам.доллараар тооцвол 54.6 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө юм. БНХАУ-ын инфляцийн төвшин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар жилийн 5.1 хувь буюу сүүлийн хоёр жил байгаагүй өндөр төвшин хүрээд байна.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж