Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Челси 4:0 Болтон

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хамгийн сүүлд 2010 оны 9 сарын 19 –ны өдөр Блэкпүүлийг талбайдаа 4:0 –ын харьцаатай бут ниргэснээс хойш Английн премьер лигт олигтой хожлыг байгуулаагүй байсан Цэнхрүүд энэ удаа Болтоны Рийбок цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн хожлыг байгууллаа. Хориодхон хоногийн өмнө Стэмфорд Бриждээ 1:0 –ээр хожсон Челси клубын хувьд энэ тоглолт маш чухал харицулагатай тоглолт байсан юм. Учир нь лигийг тэргүүлж байгаа Ман.Ю 2 тойрог дутуу хүснэгтийг 48 оноотой тэднээс 10 оноо илүү хошуучилж байгаа билээ. Тиймээс Болтоны талбай дээрх тоглолт эхлээд 11 хэн минут өнгөрч байхад Цэнхрүүдийн шилдэг довтлогч Дидье Дрогба гоолын салхийг хагалж багтаа маш том сэтгэл зүйн давуу байдлыг авчирсан. Мөн тус тоглолтонд сөрөг үр дүн авбал багийн дасгалжуулагч Карло Анчелтти хөөгдөх дээрээ тулчаад байсан. Францын шигшээн хагас хамгаалагч Малуда нэгдүгээр 45 минут өндөрлөхөөс 4 орчим минутын өмнө Болтоны хаалганд багийнхаа хоёрдахь гоолыг оруулж дасгалжуулагчаа баярлуулаад авсан. Харин багууд байраа солиод ердөө 10 –дхан минут өнгөрч байхад өмнөх тойрогт Блэкбөрний хаалганд гоолдож байсан Францын довтлогч Николя Анелька тооны харьцааг 3:0 болгож Болтоны хаалгач Юсси Яаскейлайнены баруун доод буланд маш хүчтэй цохиж гоол хийсэн. Үүнээс ч сайхан үйл явдал 18 минутын дараа тохиож өнгөрсөн зун Бенфика клубээс ирж байсан Бразилийн хагас хамгаалагч Рамирес мөн хаалгачын баруун доод буланд цохиж гоол хийснээр премьер лигийн анхын гоолоо бүртгүүлсэн байна.











    М

     Клуб

    Тоглолт

    Хожил

    Тэнцээ

    Хожигдол

    Гоол

    Оноо

    1

     МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

    22

    13

    9

    0

    48-19

    48

    2

     АРСЕНАЛ

    23

    14

    4

    5

    48-22

    46

    3

     МАНЧЕСТЕР СИТИ

    24

    13

    6

    5

    37-20

    45

    4

     ЧЕЛСИ

    23

    12

    5

    6

    42-19

    41

    5

     ТОТТЕНХЭМ

    23

    10

    8

    5

    32-26

    38

    6

     САНДЕРЛЕНД

    24

    9

    10

    5

    28-24

    37

    7

     БЛЭКБЕРН

    24

    9

    4

    11

    31-37

    31

    8

     НЬЮКАСЛ

    23

    8

    6

    9

    36-33

    30

    9

     СТОК СИТИ

    23

    9

    3

    11

    28-28

    30

    10

     БОЛТОН

    24

    7

    9

    8

    34-35

    30

    11

     ЛИВЕРПУЛЬ

    23

    8

    5

    10

    30-31

    29

    12

     БЛЭКПУЛ

    22

    8

    4

    10

    32-38

    28

    13

     ЭВЕРТОН

    23

    5

    12

    6

    27-29

    27

    14

     ФУЛХЭМ

    23

    5

    11

    7

    25-25

    26

    15

     ВЕСТ БРОМВИЧ

    23

    7

    4

    12

    29-43

    25

    16

     АСТОН ВИЛЛА

    23

    6

    7

    10

    25-39

    25

    17

     БИРМИНГЕМ

    22

    4

    11

    7

    21-31

    23

    18

     УИГАН

    23

    4

    10

    9

    19-37

    22

    19

     ВУЛВЕРХЭМПТОН

    23

    6

    3

    14

    24-41

    21

    20

     ВЕСТ ХЭМ

    24

    4

    9

    11

    24-43

    21

    Score studio.  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж