ИЗН 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

ИЗН 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Парламентад суудалтай намуудын нэг болох ИЗН маргааш байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Ойг тохиолдуулж маргааш 14.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт баярын хурал хийж намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун үндсэн илтгэл тавих ажээ. Баярын хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 500 төлөөлөгч ирэх юм байна. Хурлын өмнө төлөөлөгчид Чингэс хаан, Д.Сүхбаатар, С.Зориг нарын хөшөөнд цэцэг өргөж, орой нь “Үүлэн заяа” дуурь үзэх аж.

МАХН, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбат, Ногоон намын дарга Д.Энхбат нар хуралд оролцон мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн хамтран ажилладаг олон улсын Либерал интернэшнл байгууллагаас мэндчилгээ иржээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж