Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Sony PSP2-ыг танилцуулна

Sony өөрийн шинэ загварын PlayStation Portable буюу PSP2-ыг энэ долоо хоногт танилцуулахаар хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа тухай kotaku.com мэдээллээ. PSP2 нь 32 GB-ийн мемори карт, мемори стик, үзэгтэй болж, удирдлагын хэсэг нь PS3-тай төстэй болсон байна.

Өнгөрсөн аравдугаар сард японы нэгэн сайтын мэдээлж байснаар PSP2 нь UMD формат дисктэй болж, Xbox 360-тай өрсөлдөх чадвараараа эн тэнцэхүйц болно хэмээн мэдээлж байсан. Харин энэ мэдээллийг үнэн бодитой эсэхийг удахгүй олны өмнө ил болох Sony PSP2-оос олж мэдэх боломжтой боллоо.


Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж