Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ахмадын ФУАШТ болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын Хөлбөмбөгийн Холбооноос уламжлал болгож зохион байгуулдаг Ахмадын Футзалын Улсын Аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн 2011 оны 1-р сарын 24-ны өдрийн 14.00 цагт МХБХолбоон дээр явагдлаа. Тэмцээн маань 4 насны ангилалаар явагдах ба  37-42 насны ангилалд 11 баг,  43-48 насны ангилалд 6 баг, 49-54 насны ангилалд 5 баг харин 55-аас дээш насны ангилалд 5 баг буюу нийт  27 багийн 300 орчим ахмад тамирчид оролцохоор боллоо. Энэхүү тэмцээн маань 2011 оны 1-р сарын 26-29-ны өдрүүдэд Мон-Алтиус БТДС-ийн зааланд зохиогдох ба хөлбөмбөг сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж дэмжихийг урьж байна.

    Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оны 1-рс арын 24-ны өдөр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж