"Харимаар байна" аяны хүрээнд Санкт-Петербургийн удирдлагууд хотын иргэддээ хандан орон гэргүй тэнэмэл амьтадыг үрчилж авахыг гуйв. Мөн тэд Өвлийн ордон, Эрмитажаас муурнуудыг авах санал тавьсан байна. Тус үйл ажиллагаа "Лофт Проект Этажи" гэдэг байранд гуравдугаар сарын 20-ны өдөр болно. Эрмитажийн музейн ажилчдын үгээр бол тус музейд 50-аас илүү муур "ажиллах" боломжгүй болсон байна. Гэвч иргэдийн дунд музейд хулгана барих муур дутагддаг гэсэн цуу ярианаас болж тэнд муураа аваачиж төөрүүлэх явдал мэр сэр гардаг гэнэ. Хэдийгээр музейн удирдлага энэ цуу яриаг худал гэж няцаасан албан ёсны мэдэгдэл нэг бус удаа өгч байсан ч нэмэргүй байгаа ажээ. Харин хатан хаан Екатеринагийн өвлийн ордонд бол арай өөр гэнэ. Тухайн үед анхны хулганы анчдыг Петербургт Казанаас явуулж байлаа. Энэ ангуучид Казанийн "Асабрыс" муурны удам аж. Тэр нь одоо өсч үржээд болохоо байсан бололтой. "Харимаар байна" аяныг Петербургт дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 115 амьтдыг эзэнтэй болгожээ.
Л.Золбаяр
Л.Золбаяр