Их аваргад “Бид Монголдоо хайртай” дуугаар бэлэг барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Их аваргад “Бид Монголдоо хайртай” дуугаар бэлэг барьжээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр эх орондоо ирж, түүнийг Чингис хаан нисэх буудлын ёслолын танхимд төрөл төрөгсөд, ах дүү нар нь болон найз нөхөд,  спортын алдартнууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр “Монгол эгшиглэн” хамтлагийн авьяаслаг багачууд  “Бид Монголдоо хайртай” дуугаа дуулж, эх орноо санасан түүний сэтгэлийг уярааж тэдэнтэй дурсгалын зураг татууллаа. Мөн нисэх буудлын VIP хаалганы өмнө түүнийг хүлээсэн залуус “Дагваа, талын Монголдоо тавтай морил” гэж нэгэн дуугаар хашгирч байлаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж