Бабэл Хоффэнхаймыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Бабэл Хоффэнхаймыг зорино

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Английн хөлбөмбөгийн Ливэрпүүл багийн довтлогч Раяан Бабэл эцэст нь Герман руу нисч Хоффэнхайм багтай нэгдэхээр болжээ. 24 настай жигүүрийн довтлогчийг өвлийн солилцоонд оруулна гэж удаан хугацаанд яриа болж байсны эцэст ийнхүү асуудал шийдэгдлээ. 2007 онд Аякс багаас 11,5 сая фунтээр ирж байсан Нидерланд хагас хамгаалагчийг ойролцоогоор 5,8 сая орчмоор Германы баг худалдаж авчээ. Уг нь Ливэрпүүлийн босс Кэнни Далглиш хэдхэн хоногийн өмнө Бабэлийг гадагш явуулахгүй гэж мэдэгдэж байсан ч ийм үр дүн гарсныг мэргэжилтнүүд Луйс Суарезийн солилцоотой холбож байна. Уругвай довтлогчийг Энфильдэд авчирахын төлөө Ливэрпүүл 20 сая фунтын саналыг Аякс багт тавиад байгаа. Бабэлийн солилцооноос энэ мөнгөний хэсгийг олж байгаа гэнэ. Энфилдэд гурван жилийг үдэхдээ Бабэл нь 91 тоглолтод оролцож 12 гоолыг хийсэн юм.

    Score studio.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж