Алжирын ерөнхийлөгч Зиданыг хөлбөмбөгийн шигшээ багийнхаа дасгалжуулагчаар урьжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Алжирын ерөнхийлөгч Зиданыг хөлбөмбөгийн шигшээ багийнхаа дасгалжуулагчаар урьжээ

Алжирын ерөнхийлөгч Абдельазиз Бутефлик Мадридийн "Реал"-ын ерөнхийлөгчийн зөвлөх Зенадин Зиданд Алжирын хөлбөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлыг санал болголоо. 2010 оны дэлхийн аваргын тэмцээн дууссаны дараа түүнийг эх орондоо ирж ажиллахыг хүссэн байна. Энэ тухай Францын "Sud Quest" хэвлэлд мэдээлжээ. Зидан бодох хугацаа хэрэгтэй гэж хариулсан байна. Гэхдээ хэзээ хариугаа хэлэх нь тодорхойгүй. Алжирын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч 63 настай Рабаха Саданатай хийсэн гэрээ 2010 оны дэлхийн аваргын дараа дуусгавар болно. Ерөнхийлөгчийн төсөөлж байгаагаар түүнийг Зидан орлох ёстой ажээ. Алжирын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Зидан ажиллаж эхэлснээр тэдний нэр хүндийг гадаадад сайжруулахад ихээхэн хувь нэмэр болох ажээ. 37 настай Зидан "Реал"-ын Флорентино Переса ерөнхийлөгчийн зөвлөхөөр 2009 оны зургадугаар сараас хойш ажиллаж байгаа юм. Тэрбээр спортын карьерийнхаа хугацаанд Францын "Канн", "Бордо", Италийн "Ювентус" болон Испанийн "Реал"-д тоглож байсан. Францын шигшээгийн төлөө 108 тоглолтод оролцон 31 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийж байсан ажээ. Уг нь Зидан Алжирт төрсөн боловч хоёр настай байхад нь гэр бүлийнхэн нь Францад цагаачлан гарсан юм.
                                                                                                                                   Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж