Шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өчигдрийн хамгийн эхний тоглолт тэмцээний 4 Робин Содерлинг, Украины
    Александр Долгополов нарын хооронд болсон. Эхний сетэд Шведийн тэннисчин
    илт давуу тоглож 6:1-ээр илүүрхсэн ч дараагийн сетээс байдал
    Долгополовын талд эргэжээ. Өмнөх шатанд Францын Жо Вилфред Цонгаг хожсон
    Украин тэннисчин 6:3, 6:1-ээр дараалан 2 сетэд хожсон байна. Содерлинг 4
    дэх сетийг өөрийн болгож чадсан ч төсгөлийг Долгополов сайн тавьснаар
    шөвгийн наймд шалгарч үлдлээ. Их Британийн Энди Муррэй, Австрийн Юргэн
    Мэлцэртэй өмнө нь 4 удаа таарахад бүгдэд нь хожиж байсан. Мелбурнд ч энэ
    түүх давтагдлаа. Эхний сетэд 37 минутын дотор 6:3-аар хожсон Муррэй
    амжилтаа улам ахиулж 6:1, 6:1-ээр хожиж 2 дахь жилдээ дараалан
    Австралийн шөвгийн наймд үлдлээ.

    Дэлхийн тэргүүн тэннисчин Рафаэл Надаль, Хорватын Марин Килич нар үдээс
    хойш Род Лавер ордонд туллаа. Эхний сетийн 4 дэх гэймд брейк хийж чадсан
    Надал 6:2-оор хожсон бол залгуулаад дараагийн сетийн 7 дахь гэймд брейк
    хийж 6:4-өөр мөн хожжээ. Сүүлийн сетэд Хорватын тэннисчиний алдааг
    ашиглан 6:3-аар хожсон Надаль шөвгийн наймд өөрийн нутаг нэгт Давид
    Фэррэртэй тоглохоор боллоо. Бельгийн Ким Клийстэрс, Оросын Екатэрина
    Макарова нарын хэн хожсон нь шөвгийн наймын сүүлийн байрыг эзлэх байлаа.
    Эхний сетэд тун ширүүн өрсөлдөөн гарсны эцэст тай брект 7:3-аар
    Бельгийн тэннисчин хожжээ. Дараагийн сетэд дараалан брейк хийсэн
    Клийстэрс 6:2-оор хожсоноор шөвгийн намйд Польшийн Агниэчка Радванскатай
    тоглохоор оноолт таарчээ.  

    Score studio.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж