Д.Нямжав: Шаардлагыг Шадар сайд, Монгол Улсын сайд хоёрт гардуулсан

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Д.Нямжав: Шаардлагыг Шадар сайд, Монгол Улсын сайд хоёрт гардуулсан

Иргэний хөдөлгөөнийхнөөс Засгийн газарт илгээсэн шаардах бичгийг гардан авсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайд өгсөн шаардах бичгийн гол агуулга юу байв?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт хариуцлага тооцох асуудал тавьсан байна.

-Хариуг хэзээ өг гэсэн бэ?

-Дөрөвдүгээр сарын 16-наас өмнө өг гэсэн байна лээ.

-Та бичгийг хэнд хүлээлгэж өгсөн бэ?

-Би бичгийг Засгийн газрын шадар сайд М.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар нарт гардуулсан. Тэд Ерөнхий сайдад танилцуулна. Түүний дараа Засгийн газар байр сууриа илэрхийлэх байх.

-УИХ-д ямар утгатай шаардлага хүргүүлсэн бол?

-Монгол Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт хариуцлага тооцох, УИХ-ын гишүүдийн тойргийн гэх 76 тэрбум төгрөгийн талаар хариу өгөхийг шаардсан байсан. Түүнийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга нарт танилцуулах байх.
Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж