Мухамэд Бин Хаммам: Зэфф Блаттэр үзээд алдах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Мухамэд Бин Хаммам: Зэфф Блаттэр үзээд алдах хэрэгтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнийлөгчийн сонгууль ирэх 6-р сард явагдана. Энэ сонгуульд одоогийн ерөнхийлөгч Зэфф Блаттэртэй хамгийн ойр өрсөлдөх хүн нь Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мухамэд Бин Хаммам юм. Тэрээр өчигдөр Доха хотноо мэдэгдэл хийсэн байна. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мухамэд Бин Хаммам , ирэх 6-р сард явагдах Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдээгүй байгаагаа хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар бол одоогийн ерөнхийлөгч Зефф Блаттэр ерөнхийлөгчийн сонгуулд дахин өрсөлдөх нь зөв гэнэ. Блаттэрийн хувьд ФИФА –тай холбогдоод 35 жилийн нүүрийг үзэж байгаа эрхэм юм. Анх 1975 онд техникийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн бол үүнээсээ хойш 23 жилийн туршид холбооны удирдах албыг хашиж байсан бөгөөд 1998 оноос хойш Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнийлөгчөөр ажиллаж байгаа юм. Нийтдээ гурван удаа улиран сонгогдсон Блаттэр энэ жилийн сонгуульд оролцох талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд Энэ удаагийн мэдэгдэл нь  түүний шийдвэрт нөлөөлөх гэсэн Бин Хаммамын оролдлого ч байж болох юм. Гэхдээ Бин Хаммам өөрөө сонгууль оролцохгүй гэж хэлээгүй болохоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь бас л эргэлзээтэй гэсэн үг. Тэгэхээр бүхний цаг хугацаа л харуулах болж байна.

    Score studio.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж