“Ану хатан” дуурийн нээлт Орхон аймагт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Ану хатан” дуурийн нээлт Орхон аймагт болно

Орхон аймаг байгуулагдсаны 35 жилийн ойд зориулж “Ану хатан” нэртэй түүхэн дуурь бүтээжээ. Уг бүтээлд Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг тэмцэл өрнүүлж, монгол түмнээ нэгтгэх тэмцэлд халуун амиа зориулсан Ану хатны мөнхийн гавьяаг харуулсан аж. “Ану хатан” дуурь энэ сарын 25, 26, 27-нд Орхон аймгийн Соёлын ордонд нээлтээ хийх бөгөөд 30-нд ДБЭТ-ын тайзнаа нийслэлийн үзэгчдэд толилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Дуурьт “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлч  оролцон тоглох юм.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж