Фаворитуудын өрсөлдөөн 00:25 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Фаворитуудын өрсөлдөөн 00:25 цагаас эхэлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд үлдсэн 4 багийн 2 тоглолт өнөөдөр болно. А хэсгээс нэг ч хожигдолгүй шалгарсан Узбекстаны шигшээ баг Үхлийн гэх С хэсгээс мөн л нэгээр гарсан Австралын шигшээ багуудын тоглолт манай цагаар 00:25 минутаас эхэлнэ. Хоёр багийн өмнөх шатанд үзүүлсэн амжилтыг сонирховол Үзбекистан Иорданыг бараг л төвөггүйхэн хожсон. Харин Ногоон тивийнхэн 2007 –оны Азийн аварга Иракийг нэмэлт цагт тун азаар гэж хэлж болохоор хожиж нэлээд хэцүү байдлаас энэ шатанд ирсэн. Хоёр багийн хувьд 2010 –оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх урдчилсан шатанд хоорондоо таарч байсан бөгөөд 2 тоглолтонд нэг бөмбөг алдалгүй 3:0 гэсэн харьцаагаар Австралчууд ялалт байгуулж байжээ. Австралчуудын хувьд өнөөдрийн тоглолтонд нэгэн рекорд амжилт давтагдах болоод байгаа нь тэдний хаалгач Фулхэм клубын Марк Шварцер шигшээ багийнхаа өмнөөс 87 дахь тоглолтондоо оролцож алдарт Алекс Тобины амжилттай зэрэгцэн ирэх юм. Харин шигшээ тоглолтонд үлдэж улсынхаа хамгийн өндөр амжилтыг эвдэх үү хүрэл медалийн төлөөх тоглолтонд эвдэх үү гэдэг нь одоо 38 настай Шварцераас өөрөөс нь хамаарна. Харин Узбекстаны хувьд Катарт өндөр амжилт үзүүжл яваа. Тэдний дасгалжуулагч Вадим Абрамов Австралчуудад томоохон сюрприз тарих болно гэжээ.  

    Score studio.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж