Мексикт хөлбөмбөгийн тэмцээний үеэр аллага болов

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Мексикт хөлбөмбөгийн тэмцээний үеэр аллага болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мексикийн Циудад Жуарез хотод хөлбөмбөгийн тэмцээний үеэр бүрэн зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү гал нээж, долоон хүний аминд хүрч, хоёр хүнийг шархдуулсан байна. Хар тамхитай холбоотой гэмт хэргийг бууруулах зорилготой хөтөлбөрийн хүрээнд энэ хөлбөмбөгийн талбайг дөрвөн сарын өмнө ашиглалтад оруулсан байжээ. Цагдаа нар аллагын шалтгааныг одоогоор илрүүлээгүй байна. Аллага ням гаригийн орой болсон бөгөөд 19-26 насны хүмүүс, тэдний дунд хөлбөмбөгийн нэг тамирчин амиа алджээ.

    Гурван хүн газар дээрээ үхсэн бол дөрөв нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

    Гэмт этгээдүүд гурван автомашинтай байсан бөгөөд ойролцоогоор 180 сумаар хөлбөмбөгийн талбай руу шүршсэн аж.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж