Британийн сан хуучин номнуудын цахим каталоги хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Британийн сан хуучин номнуудын цахим каталоги хийжээ

Британийн соёл урлаг болон түүхийн үнэ цэнэтэй ховор бүтээлийг хадгалж үлдэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлдэг "National Trust" сан хуучны номнуудын цахим каталоги гаргажээ. Тус сангаас  мэдээлж байгаагаар бол энэ цахим каталогт 150 мянга гаруй хуучин ном багтсан байна. Энэхүү шинэ цахим каталогийн тусламжтайгаар интернетээр үйлчлүүлэгчид дээрх номуудын тухай нарийвчилсан мэдээллийг авч болохоос гадна тус сангийн 160 салбарын хаана хадгалагдаж байгаа болон номуудын хуучин эздийн талаархи мэдээллийг сонирхож болох нь ээ. Хамгийн гол нь гадуур олдохоо байсан зарим ховор номуудыг чөлөөтэй унших боломжтой боллоо гэсэн үг юм. Энэхүү цахим каталогт 1475 оноос хойш англи хэл дээр хэвлэгдсэн номууд болон Карл I-ийн хэрэглэж байсан Библийн эх хувь ч байгаа гэнэ. Түүнчлэн 1535 оны англи үсгийн цагаан толгойн анхны дармал эх болон 17-р зууны үеийн газарзүйн зургууд тавигдсан байна. "National Trust" сангийн дэргэдэх номын сангийн эрхлэгч Марк Перселлийн хэлснээр энэхүү төслийн гол зорилго нь хуучны номуудыг олон нийтийн хэрэгцээнд хүргэх гэнэ. Каталогт тавигдсан номуудын тухай мэдээллүүд нь түүхчид, эрдэмтэд, судлаачдын хувьд юугаарч орлуулшгүй сайхан бэлэн материал болж байгаа аж. Үүнээс гадна Перселлийн хэлснээр цахим каталог нь буяны санийн номын цуглуулгад хүмүүсийн анхаарлыг хандуулах боломжтой болно гэлээ. "National Trust" сангийн цахим каталогийн хайлтыг "Сорас" сайтын номын сангийн каталогоор дамжин орж болно. Энэ ажлыг нилээд эртнээс хийхээр төлөвлөж байсан ч сүүлийн 12 жил л маш шургуу ажиллаж ийнхүү нийтийн хүртээл болгосон бололтой.
                                                                                                                      Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж