Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотод 20-иод насны нэгэн эмэгтэй зочид буудлын 23 давхраас унасан ч амьд үлдсэн байна. Эмэгтэй таксин дээр унасан аж. Гэрчүүдийн хэлснээр тэрбээр “Crown Plaza” зочид буудлын дээвэр дээрх ресторанаас үсэрсэн юм байна. Одоо түүнийг эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээ хийж байгаа аж.
Эмэгтэйг унахаас дөнгөж өмнө нь таксины жолооч автомашинаасаа гарсан гэнэ. Мигуэль гэх жолооч дээшээ харж буй цагдааг хараад автомашинаасаа гарчээ. “Би машинаасаа бараг нэг секундын л өмнө гарсан. Хэрэв гараагүй байсан бол би үхэж ч болох байж” гэж тэрбээр сурвалжлагчдад ярьжээ.
Э.Очирт