З.Энхболд: Манай холбооны ард Ерөнхийлөгч байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Манай холбооны ард Ерөнхийлөгч байхгүй

УИХ-ын гишүүн, Арлдчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Сая
та илтгэлдээ “Ард­чилсан хүчний холбоо Зас­гийн газрыг унагаахын төлөө
бай­гуул­лага биш ээ” гэж хэл­сэн. Таны хэлсэн үг,  анхду­гаар их
хурлын үр дүн үүнийг нотолж чадах болов уу?

-Бид
сая Монголын нийгэмд юу нь гацчихаад байгаа, гацааг яаж арилгах талаар
маш тодорхой саналууд хэллээ шүү дээ.  Rull of low буюу хууль дээдлэх
ёс гэдэг юм байх­гүйгээс ардчилсан нийг­мийн инститүциуд ажиллахгүй
байна. Ард түмнээс сонгогдсон пар­ламент, Засгийн газар ард түмнийхээ
төлөө ажил­ладаг байх ёстой атал шийд­вэрүүд дандаа ард түмний олонхийн
эсрэг гарч байгаа шүү дээ.

-Хэрвээ нийгмийн шинэч­лэлийн хүрээнд та бүхний дэвшүүлсэн зорилт хэрэг­жихгүй бол яах вэ. Засгийн газрыг огцруулах уу?

-Засгийн
газрыг огцруулах нь манай холбооны туйлын зорилго биш. Бидний хувьд
Засгийн газрын олж харж чадах­гүй байгаа маш олон боломжит
хөтөл­бөрүүдийг санал болгоно. Олон түмэнтэйгээ зөвлөсөн маш сайн
хөтөлбөрийг ил тод болгож, хэрэгжүүлэхийн төлөө л явна.

-Холбоо
байгуулагдсан цагаас л эхэлж яригдсан зүйл л дээ. Төрийн эрх барилцаж
байгаа намын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, намын лидер гэгддэг хүмүүс
яагаад парламент дотор энэ үгээ хэлж, хэрэгжүүлж болохгүй байгаа юм бэ
гэж. Үүсгэн байгуулагчид дотор Засгийн газрын гишүүд хүртэл байгаа шүү
дээ?

-Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа
механизм маань өөрөө буруу байгаад байгаа учраас шийдвэр дандаа буруу
гараад байна. Бид энд шийдвэрээ гар­гаад, доош нь хүргэдэг механиз­маар
л явж ирлээ шүү дээ, яг ерэн оноос өмнөх шиг. Хуучин УТТ гэж байсан бол
өнөөдөр УИХ-д олонхи намын шийдвэр л гарч байна шүү дээ. Одоо бид
дээрээс биш, доороос санал санаачлагуудыг гаргадаг, түүнийг шийдвэр
болгож хувиргадаг байя, эсрэгээр нь явья л гэж байна.

-Та
өөрөө жишээ нь УИХ-ын хамгийн том байнгын хороог толгойлдог, дээр нь
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хүн. Гэтэл тэнд хэн, хэний
төлөө шийдвэр гаргаад байгаа юм бэ, яагаад өнөөдөр энд ярьж байгаа
зүйлээ тэнд ярихгүй байна?

-Би Гүйцэтгэх
зөвлөлд байхаа больсон, ээлжтэй учраас энэ жил Г.Батхүү гишүүн
Гүйцэтгэх зөвлөлд орсон. Ардчилсан хүч­ний холбоог зөвхөн Ардчилсан
намтай холбож ойлгохгүй байхыг би та нараас байнга хүсч байгаа. Нам
бус, төрийн бус байгууллага учраас ардчилсан үзэлтэй, Мон­голоо
шинэчилье гэсэн бодолтой бүх хүнд нээлттэй. Бидний үйл ажиллагаа
Ардчилсан намын хүрээнээс хэдийн халиад явчих­сан гэсэн үг. Мэдээж
УИХ-ын гишүүний хувьд ажиллах боломж өчнөөн байгаа. Гэхдээ ард
тү­мэн­­тэйгээ зөвлөөгүй шийд­вэр явцгүй юм байна гэдэг нь 
ойлгогд­лоо. Энэ зөвлөлдөх меха­низм, хамтдаа шийдвэр гаргах боломжийг
хайж байгаа­гаараа л онцлог юм. Бид хөгжлийн салаа зам дээр байна.
Жишээлэхэд, Тавантолгойн асуудал дээр маш их маргаан гарч байна. Эхнийх
нь гадаадын компанид лицензээ маш өндөр үнээр зараад, их өндөр орлого
олоод, дараа нь татварын хэдэн төгрөгөөс илүү орлогогүй болох нэг зам
байна. Тэгвэл сая, сая 500 мянгаа нэг удаа өгөөд л өнгөрнө. Хоёр дахь
нь лицензээ төрийн мэдэлд байлгаад, хамгийн их ажлын байр гаргах
төслүүдийг хэрэгжүүлж, нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж  гаргах.
Тэгвэл эхлээд орж ирж байгаа ком­паниудаас мөнгө авах боломж­гүй
болчихож байгаа юм. Өнөөд­рийн уушиг дээр үү, мар­гаашийн өөх дээр үү
гэдэг л сонголт. Энэ шийдвэр нэг удаа гараад 30 жил хөдлөхгүй учраас
хамгийн ха­риуц­лагатай шийдвэр байх ёстой. Тийм учраас Таван­тол­гойн
асууд­лаар бас ард түм­нээсээ асууя. Нэг удаа 1.5 саяыг аваад “баяртай”
гэх үү, эсвэл өнөөд­рөөс эхлээд Таван­толгой дээр ажиллаж бай­гаа
камазуудыг монгол жо­лооч­той болгоод, аж­лын байр гаргаад, маргааш
кокс химийн үйлдвэр байгуулаад байнгын орлоготой болох замыг сонгох уу.

-Яг
үнэндээ нийг­мийн ач холбогдол гэхээ­сээ илүү улс төрийн үр дагаврыг нь
түрүүлж ха­раад байна. Ардчилсан хүчний холбоо тийм өргөн хүрээнд
ажиллаж эхлэх юм бол Ардчилсан нам яах вэ? Байр суурь нь ганхаж, нэр
хүнд нь унах юм биш үү?

-Харин ч сайжрах
байх гэж бодож байна. Ардчил­сан намын шийдвэр гар­гах төвшинд ард
түмний дуу хоолой улам тод сон­сог­дох болно. Бид ин­тер­нэтийн
тусламжтайгаар өдөр тутамд, 40-50 мянган хүний дунд маш том
хэлэл­цүүл­гийг явуулах гээд байна шүү дээ. Хам­гийн олон хүний
дэмж­сэн, олонхид таалагдсан тэр шийдвэр л төрийн шийдвэр болно гэсэн
үг.

-Тэгвэл МоАХ-ыг та­тан буулгах ёстой юм биш үү?

-Нэг
зүйл нөгөөдөө саад болохгүйгээр хамтран амьд­рах хангалттай талбар
байна шүү дээ. МоАХ-ын зорилго, үйл ажиллагаа, гишүүнчлэл тодорхой. Бид
МоАХ-аас илүү өргөн хү­рээнд ажиллаж, олон хү­нийг хамруулах гээд байна.

-Ардчилсан
хүчний холбоо одоо ярьж бай­гаа зорил­гоосоо хазайгаад хэн нэгэн, хэсэг
бүлгийн улс төрийн ашиг сонир­холд үйлч­лэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Бид
дүрэмтэй, батлагд­сан дүрмийн хүрээнд л ажиллахаас өөр үйл ажил­лагаа
явуулж болохгүй шүү дээ. Монгол төрийн гарга­даг шийдвэрүүд ард
түм­нийхээ төлөө гардаг л бол­чихвол бидний зорилго хангагдчихаж байгаа
юм. Тэгэхийн тулд яаж ажиллах вэ гэдгийг л бид ярьж байна. Сонирхлын
бүлэг, клубууд байгуулах гэхчлэн. Дэлхийн бүх улс оронд байдаг мөртлөө
манайд байхгүй тэр системийг  нөхөх гээд байна.

-Холбоог
үүсгэн бай­гуулагчдын дотор МоАХ-ын угшилтай ги­шүүд хам­гийн олон.
На­мын ерөн­хий нарийн бичгийн дарга дэмжиж бай­гаа. Харин намын дарга
Н.Алтан­хуягийн хувьд холбооны талаар арай өөр, нэлээд
бол­гоом­­­жилсон байр суурь­­тай байсан. Эсвэл бас өөрч­лөгдчихсөн үү?

-Үгүй
л дээ. Н.Алтанхуяг даргын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг
үзээрэй. Өнөөдөр бас их хуралд баяр хүргэж, илгээлт явуулсан.
Га­даа­дад ажлаар яваа учраас илгээлтийг нь Д.Эрдэнэ­бат дарга уншиж
танилцуулсан.

-Тэгвэл намынхаа удирд­лагатай яаж хам­тарч ажиллах вэ?

-Намын
даргын илгээлт ирсэн. Тэнд бүх юм тодор­хой байгаа.  Төрийн албаны
тухай хуулиар Ардчилсан нам төрийн албан хаагч болоод нам руугаа ирэх
эрхээ хасуулсан тэр хүмүү­сийн эрх ашгийг хамгаалж өгөөч гэж хэллээ.
Тэр ажлыг бид хийнэ. Яагаад гэвэл Ардчилсан нам энэ ажлыг хийх нь
хуулиараа хориотой учраас.

-Гэвч танай
холбоо байгуулагдсан цагаас эх­лэн олон нийтийн зүгээс “Ардчилсан нам
дотор хагарч бутарч эхэллээ” гэдэг болгоомжлол бай­сан.  Одооч
гэсэн…?

-Ардчилсан хүчний хол­бооны
анхдугаар их хурал болохоос өмнө тийм хард­лага хэвлэлүүдээр нэлээн
явсан. Өнөөдрийн хурлын уур амьсгал, тавьсан илтгэл энэ бүхнээс тийм юм
биш юм байна гэж ойлго­сон болов уу. Бид нэг намын доторх жижиг фракцын
төвшинд асууд­лыг яриагүй. Харин улс орны хөгжилд  шийдвэр гаргах
төв­шинд  ард түм­нийг яаж түлхүү оролцуулах вэ гэдгийг ярилаа. Мэдээж
шүүмж­лэлтэй хан­дах зүйл олон бий. Бүгдийг сая дурдсан. Хамгийн гол нь
яаж энэ  байдлаас гарах вэ гэдэг гарцуудыг олох гэж л энэ олон зуун
хүнийг Монгол орны өнцөг булан бүрээс цуглууллаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийг
бас энэ холбооны ард байгаа гэж ярьдаг юмаа. Тийм­гүй бол ардчилсан 
Ерөн­хийлөгч танай холбооны их хуралд хамгийн түрүүнд баяр хүргэх
бай­сан байх. Гэтэл чимээгүй байгаа нь улам л хард­лага төрүү­лээд
байна?

-Харин ч ард нь байхгүй гэдгийг харуулаад байгаа юм биш үү./инээв/

-Та
илтгэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлт, Сон­гуу­лийн хуулийн шинэч­лэлийг
хамтарсан Зас­гийн газар хийсэнгүй  гээд хэлчихсэн. Гэхдээ миний
санахад Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Засгийн газар ч, УИХ ч
амлаагүй шүү дээ?

-Үдээс хойш салбар
хуралдаанууд дээр энэ ту­хай ярина. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг
хүчин­гүй болгохоос л эхэлж ярих байх даа.

-Сонгуулийн
хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганы эхний асуудал болгож оруулахаа
УИХ-ын Тамгын газрын дарга хэлсэн. Тэгэхээр намын бүлгүүд энэ асуудал
дээр тохиролцсон гэсэн үг үү?

-Сонгуулийн
хуулийг оруулахын тулд хоёр на­мын бүлгийг 22-ны даваа гаригт хуралд
гэсэн. Хоёр бүлэг хуралдчих юм бол гацаа арилна. Одоо бол манайх жижиг
76-г дэм­жихгүй, МАХН жижиг 76-аар явна гэсэн. Ингээд л гац­чих­сан шүү
дээ.

­-Тэгвэл хоёуланг нь хаяад хувь
тэнцүүлсэн буюу пропорциональ руу­гаа явах юм биш үү? Хуульд өөрчлөлт
оруу­лья гэсэн анхны зо­рил­го ч энэ л байсан биз дээ?  

-Манайх бол хувь тэн­цүүлсэн тогтолцоогоор л явья гэж байгаа шүү дээ.

-Тэгвэл үүн дээр та­най холбоо шахалт үзүү­лэх үү?

-Сонгуулийн хуулийн шинэчлэл гэдгийг бид тэгж л ойлгож байгаа, саналууд явж байгаа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж