З.Энхболд: Манай холбооны ард Ерөнхийлөгч байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Манай холбооны ард Ерөнхийлөгч байхгүй

УИХ-ын гишүүн, Арлдчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Сая та илтгэлдээ “Ард­чилсан хүчний холбоо Зас­гийн газрыг унагаахын төлөө бай­гуул­лага биш ээ” гэж хэл­сэн. Таны хэлсэн үг,  анхду­гаар их хурлын үр дүн үүнийг нотолж чадах болов уу?

-Бид сая Монголын нийгэмд юу нь гацчихаад байгаа, гацааг яаж арилгах талаар маш тодорхой саналууд хэллээ шүү дээ.  Rull of low буюу хууль дээдлэх ёс гэдэг юм байх­гүйгээс ардчилсан нийг­мийн инститүциуд ажиллахгүй байна. Ард түмнээс сонгогдсон пар­ламент, Засгийн газар ард түмнийхээ төлөө ажил­ладаг байх ёстой атал шийд­вэрүүд дандаа ард түмний олонхийн эсрэг гарч байгаа шүү дээ.
 
-Хэрвээ нийгмийн шинэч­лэлийн хүрээнд та бүхний дэвшүүлсэн зорилт хэрэг­жихгүй бол яах вэ. Засгийн газрыг огцруулах уу?

-Засгийн газрыг огцруулах нь манай холбооны туйлын зорилго биш. Бидний хувьд Засгийн газрын олж харж чадах­гүй байгаа маш олон боломжит хөтөл­бөрүүдийг санал болгоно. Олон түмэнтэйгээ зөвлөсөн маш сайн хөтөлбөрийг ил тод болгож, хэрэгжүүлэхийн төлөө л явна.

-Холбоо байгуулагдсан цагаас л эхэлж яригдсан зүйл л дээ. Төрийн эрх барилцаж байгаа намын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, намын лидер гэгддэг хүмүүс яагаад парламент дотор энэ үгээ хэлж, хэрэгжүүлж болохгүй байгаа юм бэ гэж. Үүсгэн байгуулагчид дотор Засгийн газрын гишүүд хүртэл байгаа шүү дээ?

-Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа механизм маань өөрөө буруу байгаад байгаа учраас шийдвэр дандаа буруу гараад байна. Бид энд шийдвэрээ гар­гаад, доош нь хүргэдэг механиз­маар л явж ирлээ шүү дээ, яг ерэн оноос өмнөх шиг. Хуучин УТТ гэж байсан бол өнөөдөр УИХ-д олонхи намын шийдвэр л гарч байна шүү дээ. Одоо бид дээрээс биш, доороос санал санаачлагуудыг гаргадаг, түүнийг шийдвэр болгож хувиргадаг байя, эсрэгээр нь явья л гэж байна.

-Та өөрөө жишээ нь УИХ-ын хамгийн том байнгын хороог толгойлдог, дээр нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хүн. Гэтэл тэнд хэн, хэний төлөө шийдвэр гаргаад байгаа юм бэ, яагаад өнөөдөр энд ярьж байгаа зүйлээ тэнд ярихгүй байна?

-Би Гүйцэтгэх зөвлөлд байхаа больсон, ээлжтэй учраас энэ жил Г.Батхүү гишүүн Гүйцэтгэх зөвлөлд орсон. Ардчилсан хүч­ний холбоог зөвхөн Ардчилсан намтай холбож ойлгохгүй байхыг би та нараас байнга хүсч байгаа. Нам бус, төрийн бус байгууллага учраас ардчилсан үзэлтэй, Мон­голоо шинэчилье гэсэн бодолтой бүх хүнд нээлттэй. Бидний үйл ажиллагаа Ардчилсан намын хүрээнээс хэдийн халиад явчих­сан гэсэн үг. Мэдээж УИХ-ын гишүүний хувьд ажиллах боломж өчнөөн байгаа. Гэхдээ ард тү­мэн­­тэйгээ зөвлөөгүй шийд­вэр явцгүй юм байна гэдэг нь  ойлгогд­лоо. Энэ зөвлөлдөх меха­низм, хамтдаа шийдвэр гаргах боломжийг хайж байгаа­гаараа л онцлог юм. Бид хөгжлийн салаа зам дээр байна. Жишээлэхэд, Тавантолгойн асуудал дээр маш их маргаан гарч байна. Эхнийх нь гадаадын компанид лицензээ маш өндөр үнээр зараад, их өндөр орлого олоод, дараа нь татварын хэдэн төгрөгөөс илүү орлогогүй болох нэг зам байна. Тэгвэл сая, сая 500 мянгаа нэг удаа өгөөд л өнгөрнө. Хоёр дахь нь лицензээ төрийн мэдэлд байлгаад, хамгийн их ажлын байр гаргах төслүүдийг хэрэгжүүлж, нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж  гаргах. Тэгвэл эхлээд орж ирж байгаа ком­паниудаас мөнгө авах боломж­гүй болчихож байгаа юм. Өнөөд­рийн уушиг дээр үү, мар­гаашийн өөх дээр үү гэдэг л сонголт. Энэ шийдвэр нэг удаа гараад 30 жил хөдлөхгүй учраас хамгийн ха­риуц­лагатай шийдвэр байх ёстой. Тийм учраас Таван­тол­гойн асууд­лаар бас ард түм­нээсээ асууя. Нэг удаа 1.5 саяыг аваад “баяртай” гэх үү, эсвэл өнөөд­рөөс эхлээд Таван­толгой дээр ажиллаж бай­гаа камазуудыг монгол жо­лооч­той болгоод, аж­лын байр гаргаад, маргааш кокс химийн үйлдвэр байгуулаад байнгын орлоготой болох замыг сонгох уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж