Сексийн амьдралдаа яаж сэтгэл хангалуун байх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Сексийн амьдралдаа яаж сэтгэл хангалуун байх вэ?

Эмэгтэйчүүд сексийн амьдралдаа сэтгэл хангалуун биш байх нь секс хийх дургүй эсвэл өөр бусад зүйлээс таашаал авдаг гэсэн үг биш аж. Шалтгаан нь ихэвчлэн сексээс таашаал авахад саад болж буй зүйлтэй холбоотой. Таашаал авахад юу саад болдог юм бэ?
Үл ойлголцол
Хосуудын дотно харилцаа сексийн харьцаанаас жинхэнэ таашаал авахад маш их нөлөөлдөг.  Хайртай хүн нь өөрийг нь хайрлахгүй, хүндлэхгүй, ойлгохгүй байгаа мэт санагдвал эмэгтэй хүний хүсэх ганц зүйл нь зөвхөн секс болно. Сексийн дур хүсэл сэтгэл хөдлөлөөс шууд хамаарна. Хэрэв бүсгүйд хамтрагчдаа таагүй, ууртай байвал юу ч болохгүй.  Ийм зүйл байнга давтагдвал эмэгтэй хүн хамтрагчдаа ямар ч сонирхолгүй болно. Хэрэв та сексийн хамтрагчаа алдахыг хүсэхгүй бол эхлээд дотно харилцаагаа сайжруулах нь зайлшгүй чухал. Сексээс таашаал авахад  нөлөөлж буй хүчин зүйлд анхаарлаа хандуул.
Бие биедээ цаг гаргахгүй байх
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд ноогдсон үүрэг хариуцлага нь хэрээс их юм шиг санагдах үе байдаг. Ажлаа тарж ирээд оройн хоол бэлтгэх, гэр орноо цэвэрлэх, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх, хуралд суух харин эцэст нь нөхөртэйгээ секс хийх ёстой.  Гэвч эмэгтэйчүүдэд заримдаа зүгээр л хэн ч саад болохгүй тайван орчинд ганцаараа байхыг хүсэх үе байдаг. Завгүй эмэгтэйчүүд сексийг таашаал авах зүйл гэж бодохоос илүү  үүрэг хариуцлага гэж үздэг аж.
Хэрэв та тэдний нэг бол нуруундаа үүрсэн ачаагаа түр мартаж, сексийн амьдралдаа илүү анхаарах цаг ирж.  Сексээс жинхэнэ таашаал авахад  хамгийн гол нь эрүүл, дотно харилцаа үүсгэх нь чухал. Бүх зүйлийг  өөрийнхөө нуруун дээр үүрэх гэж хичээх хэрэггүй. Сексээс таашаал авдаг байх нь амьдралдаа сэтгэл хангалуун байхын нэг үндэс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж