Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө ярилцав
Төрийн ордонд болж байгаа Ардчилсан хүчний холбооны их хурал салбар хуралдаануудад хуваагдан үргэлжлэв. Шинэ Улаанбаатар салбар хуралдааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ. Түүний хэлснээр Улаанбаатарыг шинэчлэхэд саад болж буй хамгийн гол шалтгаан нь утаа, агаарын бохирдол юм байна. 2008 оны тоогоор нийслэлд 104 мянган машин байгаа бөгөөд улсын нийт машины 59,3 хувь нь Улаанбаатарт төвлөрчээ. Үүнээс гадна гэр хорооллын 145 мянган айл өрх, ДЦС-ууд, жижиг оврын уурын зуухуудын утаа тортог нийслэлийн агаарыг бохирдуулж буйг илтгэгч хэллээ.
Гэр хорооллыг салхины дор шилжүүлэх, утаагүй түлш үйлдвэрлэх, дулааны эх үүсвэрүүдийг хотын гадна байрлуулах, био түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллыг амины орон сууцжуулах, цэвэр бохир усны системд холбох зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй болохыг С.Эрдэнэ гишүүн хэлсэн юм. Нийслэлд Монголын хүн амын 60 хувь нь суурьшсан байна. Мөн барилга байшингийн 80 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг дараагийн илтгэгч, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир дурдлаа.
Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж