Баруун, зүүнийг холбосон шинэ төмөр замд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Баруун, зүүнийг холбосон шинэ төмөр замд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй

Ардчилсан
х
үчний холбооны “Хөгжлийн бүс” салбар
хуралдаанаар Монгол Улсын ирээд
үйн хөгжлийн төлвийн талаар төлөөлөгчид ярилцлаа. Гол илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн газрын зураг дэлгэн танилцуулснаар бол Монгол орны Дорнын талаас
баруун хойд хилийн орчмын Баян-
Өлгий, Увсын зааг нутгийг хүртэл, улсын нутгийн өмнөд этгээдийг эмжин дугуй хэлбэрээр оршсон газрын тосны асар баян ордтой
аж. Увс, Завханы урд, Ховдын хойд тал, Баянхонгор, Говь-Алтай,
Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг газрын тосны ай
савд багтсан байна. Уг нь т
үүгээрээ бүтээгдэхүүн хийж чадвал монголчууд гаднаас нефть царайчлах албагүй аж. Тэр нуман тойргийг дагуулан Монгол орны баруун, зүүн этгээдийг холбосон төмөр зам байгуулахаар газрын зураг дээр төсөл гаргажээ. Түүний дагуу боловсруулах үйлдвэрүүд, Сайншанд зэрэг цогцолбор үйлдвэр байгуулахаар
т
өлөвлөснийг Д.Одхүү гишүүн танилцууллаа. Мөн тэр замын орчмоор нүүрсний арвин ордтой юм байна.

Түүний илтгэлийг үргэлжлүүлэн Барилга,
хот байгуулалтын сайдын з
өвлөх Б.Ганбат шинэ төмөр замын төсөөллийн талаар танилцуулсан юм. Баян-Өлгий, Дорнодыг
холбосон хэвтээ тэнхлэгийн т
өмөр зам нь
эдийн засгаа нэг улсаас хараат бус байлгахад нэн хэрэгтэй аж. Коксжих н
үүрсийг уг төмөр замаар дамжуулан ОХУ-ын Владивосток руу тээж, тэндээсээ Япон, БНСУ
руу явуулбал Хятад руу гаргадгаас хавьг
үй өндөр үнэд хүргэж болох юм байна. Улс орныхоо харьцангуй давуу талыг өрсөлдөхүйц давуу тал болгож, макро эдийн засгийн зорилтуудад хүрэх оновчтой бодлого хэрэгтэй байгааг илтгэгч ярилаа. Олборлолтын эдийн
засаг, аж
үйлдвэржилтийн эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гээд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх суурь тавих талаар ч тэрбээр дурдсан юм.

Харин
шинээр байгуулах т
өмөр замын төсөлд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй юм байна.

                                                                                 Д.ОЮУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж