Туулай жилийн эхний азтангууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Туулай жилийн эхний азтангууд тодорлоо

Юнител корпораци Туулай жилийн цагаан сарын бэлгийн карт бүрдээ нэгжин дээрээ нэмж бонус аваад дээр нь дахин азаа үзэж гар утас нэтбүүк дижитал камер зэрэг онцгой бэлэг авах боломжийг олгож байгаа билээ. Энэхүү давхар бэлэгтэй картууд худалдаанд гараад удаагүй ч хэрэглэгчдийн талархлыг хүлээж азтангууд хэдийн тодорч эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар “Mogul” брэндийн зөөврийн компьютерийг 3 азтан, BlackBerry Bold болон  BlackBerry Curve гар утсыг 2 азтан, Dopin брэндийн гар утсыг 1 азтан хожоод байна. Өнөөдөр эдгээр азтангуудын бэлгийг Юнител корпорацийн төв байранд гардууллаа.

Сонирхуулахад 88388135, 88750660, 88924527 дугаартай хэрэглэгч нар 1000 төгрөгийн бэлгийн картаар дансаа цэнэглэж Нэтбүкийн эзэн болсон бол 88715160 дугаартай хэрэглэгч BlackBerry Bold гар утсыг ердөө 1500 төгрөгийн бэлгийн картаар өөрийн болгож,  BlackBerry Curve гар утасны эзэд болох 88638879, 88879540 дугаартай хэрэглэгч болон Dopin гар утсыг хожсон 88687840 дугаартай хэрэглэгч нар тус бүр 1000 төгрөгийн бэлгийн картаар дансаа цэнэглэж шинэ оныхоо хийморийг мялаасан байна.

Дашрамд дурьдахад Юнителийн сар шинийн бэлгийн карт бүр үндсэн нэгжийнхээ зэрэгцээ 1-5 минут сүлжээндээ үнэгүй ярих эрх болон 5-15 мессеж бичих бонустай бөгөөд дахин азаа үзэж нэтбүүк, дижитал камер, Live интернэт модем, BlackBerry болон Dopin гар утас, азын дугаар тэргүүтэй бэлэг хожих боломжтой.

Давхар бэлэгтэй бас бонустай бэлгийн картаараа дансаа цэнэглэж урин цагийг аз хиймориор угтах боломж таныг хүлээж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж